Эрүүл Мэндийн Байгууллагаар Үйлчлүүлэгчийн ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ
Үйлчлүүлэгчийн эрх үүрэг
- Эмчилгээ, үйлчилгээний заавар дэглэмийг чанд сахих
 - Эмчилгээ, үйлчилгээний заавар дэглэмийг мөрдөхөөс татгалзаж байгаа бол бичгээр баталгаажуулах
 - Хууль журмаар зөвшөөрөгдсөн төлбөртэй тусламж, үйлчилгээ авсан бол үйлчилгээний төлбөр төлөх
 - Бусдын эрхийг хүндэтгэх Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байхад зураг авах болон дуу, дүрс бичлэг хийхгүй байх
 - Үйлчлүүлэгч өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилсан сэргийлэх
 - Эрүүл мэнддээ анхаарах, өвчнөөс урьдчилсан сэргийлэх, эрүүл аж төрөх дадал эзэмших
 - Эрүүл мэндийн байгууллагын ажилтантай хүндэтгэлтэй харилцаж, соёлтой үйлчлүүлэх
 - Байгууллагын дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөх
 - Өөрийн болон асран хамгаалж буй үйлчлүүлэгчийн биеийн эрүүл мэндийн талаарх мэдээллээ эмнэлгийн мэргэжилтэнд үнэн зөв, бүрэн мэдээлэх
 
Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг
Цаг авах лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ