Шагайн үений зөөлөн эдийн гэмтэл
Янз бүрийн эрчимтэй хөдөлгөөний үед буруу гишгэх, эргүүлэх, мушгих хөдөлгөөн хийгдсэнээр гэмтэл үүсдэг. Үүнд:
- Алхах энгийн дасгал хийх үед
 - Унах
 - Өндөр эрчимтэй спортоор хичээллэж байхдаа хөдөлгөөний чиглэлээ өөрчлөхдөө тавхайг мушгих, эргүүлэх үед
 - Спортын үед бусад хэн нэгний нөлөөгөөр
 
Шинж тэмдэг
Шагайн зөөлөн эдийн гэмтлийн үед өвдөхөөс гадна олон шинжүүд илэрдэг.
- Хавдах
 - Хөхрөх, улайх
 - Тэмтрэхэд эмзэглэл, зовиур ихтэй байх
 - Шагайгаар тогтворгүй байх ( энэ үед ихэвчлэн холбоос бүрэн урагдсан, үеэр мултрал үүссэн байх нь элбэг)
 
Оношилгоо
Тэмтрэх үзлэгээр аль холбоос гэмтсэн байх магадлалтайг байрлал зүйн хувьд тодорхойлдог. Холбоосын гэмтлийг эхлээд Рентген зурганд яс ( учир нь шагайн ясны хугарлын үед ч адил өвдөх, хавдах шинжүүд илэрдэг), үений мултралын зэргийг тодорхойлох замаар оношилж болох ч Соронзон Үелзүүрт Томографийн ( MRI ) тусламжтайгаар оношийг бүрэн тодруулдаг.
Эрүүл монгол иргэн - эх орны баялаг
Цаг авах лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ