Улны хальсны үрэвслийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл
- Хөлийн тавхайн нум хэт хавтгай эсвэл хэт өндөр байх.
 - Буруу гишгэлттэй явдаг.
 - Илүүдэл жин таргалалт.
 - Ахиллын шөрмөс богиносож хатуурах.
 - Удаан цагаар зогсож ажиллах.
 - Хэт намхан гутал, эсвэл хатуу ултай гутал удаан хугацаагаар өмсөх.
 - Хөлийн уланд ачаалал их өгдөг спортоор хичээллэдэг хүмүүс./хөлбөмбөг, гүйлт/
 
УЛНЫ ХАЛЬСНЫ ҮРЭВСЛИЙН ҮЕД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ ВЭ
Хөдөлгөөн эхлэх үед өсгий өвдөх. /өвдөлт өглөө босоод алхаж эхлэх, удаан зогсох, удаан сууж байгаад босож явахад өвдөх/
Алхаад ирэхээр өвдөлт намдах шинжтэй байна.
Өвдөлт дасгал хийж эхлэхэд нэмэгдэж дасгалын явцад аажмаар буурдаг
ХЭРХЭН ОНОШЛОХ ВЭ
- Эмчийн үзлэг
 - Хэт авиан шинжилгээ /улны хальс хавагнаж зузаарсан байна/
 - Рентген шинжилгээ /50%-д өсгийд ясны ургалт илэрнэ/
 
ЭМЧИЛГЭЭ
- Дасгал хөдөлгөөн Хамгийн чухал нь нотолгоонд суурилсан, анагаах ухаанд батлагдсан үр дүнтэй арга бол дасгал эмчилгээний арга юм.
 - Физик эмчилгээ Өвдөлт болон улны хальсны үрэвслийг намдаах зорилгоор хийдэг.
 - Эмийн эмчилгээ Өвдөлт болон үрэвслийн эсрэг эмчилгээ
 - Өсгийд үрэвсэл намдаах тарилга хийх Богино хугацаанд өвдөлт намдаадаг үр дүнтэй орчин үед өргөн хэрэглэж байгаа арга юм.
 - Туслах хэрэгсэл Нумтай улавч, зөөлөн өсгийвч, чиг, наалт, гутал
 
Эрүүл монгол иргэн - Эх орны баялаг
Лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ