Нянгийн шалтгаант өвөрмөц бус үтрээний үрэвсэл /нянгийн вагиноз/
Нянгийн вагиноз гэдэг нь эмэгтэйн үтрээнд хэвийн үедээ устөрөгчийн хэт исэл ялгаруулдаг үтрээний хэвийн бичил биетэн болох лактобациллын тоо цөөрч,оронд нь эмгэг төрөгч агааргүйдэн нянгууд /g.vaginalis, ureaplasm, mycoplasma, mobiluncus.sp гэх мэт/ асар олноор үржсэнээс үтрээний бичил орчин солигдон, эмнэлзүйд эвгүй үнэртэй, цайвар шаргал ялгадас гарах шинжээр илэрдэг эмгэг юм.
Шалтгаан
- Бэлгийн олон хамтрагчтай байх
 - Үтрээ угаах,үтрээгээр хэрэглэдэг эмийн бодисын хэрэглээ
 - Антибиотикийн зохисгүй хэрэглээ
 - Даавар агуулсан ерөндөг
 - БЗХӨ/ХДХВ, бэлгийн херпес,хламид, заг хүйтэн гэх мэт/ хавсрах
 
Эмнэлзүй
- Үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарна.
 - Гадна бэлэг эрхтэн загатнах,улайх зэрэг зовуур харьцангуй бага илэрнэ.
 
Оношилгоо
- Асуумж
 - Толины үзлэг
 - Шинжилгээ /үтрээний наацын шинжилгээ/
 
Үтрээний наацын шинжилгээ /мазок/ өгөхөд юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Сарын тэмдэг ирээгүй байх, сарын тэмдэг бүрэн дууссан байх буюу үтрээнд цусгүй байх
 - Үтрээгээр лаа,угаалга зэрэг эмчилгээ хийлгэсэн бол давтан шинжилгээг эмчийн зөвлөсний дагуу товлосон хугацаанд өгөх
 - Сүүлийн 24 цаг дотор антибиотик хэрэглээгүй байх
 - Сүүлийн 24 цагийн дотор бэлгийн харьцаанд ороогүй байх
 
Эрүүл монгол иргэн - эх орны баялаг
Лавлах утас: 7708-0303
Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ"