Мухар олгой, ивэрхий
Хэвлийн мэс заслын түгээмэл тусламж.
Мөнгөн Гүүр silver bridge · est. 2014 Төлөвлөгөөт болон яаралтай мэс заслын үйлчилгээ
Төлөвлөгөөт болон яаралтай мэс заслын цогц тусламж.
Хэвлийн мэс заслын түгээмэл тусламж.
Цөсний хүүдийн үрэвсэл, мэс засал.
Хэвлийн дурангийн мэс засал.
Хатуу зангилааны мэс засал.
Шулуун, бүдүүн гэдэсний тусламж.
Мэс заслын өмнө ба дараах хяналт.
| Мэс заслын Зөвлөх эмчийн үзлэг, зөвлөгөө | 75 000₮ |
| Мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө | 60 000₮ |
| Мэдээгүйжүүлэг эрчмимт эмчилгээний эмчийн үзлэг зөвлөгөө | 60 000₮ |
| Ерөнхий мэс заслын тасаг /5 хүний палат/ | 90 000₮ |
| Ерөнхий мэс заслын тасаг /2 хүний палат/ | 100 000₮ |
| Ерөнхий мэс заслын тасаг /2 хүний палат, дотроо 00-той / | 110 000₮ |
| Ерөнхий мэс заслын тасаг /1 хүний палат/ | 150 000₮ |
| Эрчимт эмчилгээ, Хөнгөвчлөх | 190 000₮ |
| VIP | 330 000₮ |
Дээрх нь 2026 оны шинэчилсэн үнэ (насанд хүрэгчийн тариф). Даатгал болон хүүхдийн үнэ өөр байж болно. Тодруулга: 7708 0303.
Ерөнхий мэс заслын тасаг нь үзлэг, оношилгоо, мэс заслын өмнөх ба дараах хяналт, төлөвлөгөөт болон яаралтай мэс заслын цогц тусламжийг үзүүлдэг. Шийдвэр бүрийг өвчтөний онош, нас, мэдээгүйжүүлгийн эрсдэл, хавсарсан өвчин, лаборатори болон дүрс оношилгооны хариунд тулгуурлан мэс заслын эмч, мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний баг хамтран гаргадаг.
Тус тасаг нь мухар олгойн үрэвсэл, хэвлийн ивэрхий, цөсний чулуу болон цөсний хүүдийн үрэвсэл, бамбай булчирхайн өсөлт, хөхний хатуу зангилаа, шулуун болон бүдүүн гэдэсний эмгэг, эмэгдийн эмгэг, давсагны болон шээсний замын зарим оношилгоо, хэвлийн дурангийн (лапароскопи) мэс засал зэрэг үндсэн чиглэлээр ажилладаг. Шаардлагатай тохиолдолд гэмтэл, дүрс оношилгоо, лаборатори, сэргээн засах, өдрийн эмчилгээний багтай уялдан үйлчлүүлэгчийг үе шаттайгаар сэргээдэг.
ДЭМБ-ын мэдээллээр чанартай, цаг хугацаандаа хүртэх боломжтой мэс заслын тусламж нь дэлхийн нийт нас баралтын чухал хэсгийг бууруулах боломжтой үндсэн үйлчилгээ хэвээр байна. Хөгжиж буй орнуудад мухар олгойн үрэвсэл, ивэрхийн боолт, цөсний чулуу зэрэг “энгийн” мэс засал хүртээмжгүй байх нь хүндрэл, нас баралтын чухал шалтгаан болдог. Монгол Улсын хувьд хот, хөдөөгийн хүн амд аюулгүй, чанартай мэс заслын тусламж тэгш хүрэх, эрчимт эмчилгээ, сэргээн засахтай уялдсан тогтолцоо хөгжихөд ерөнхий мэс заслын баг түлхүүр үүрэгтэй.
Чих, хамар, хоолойн мэс заслын эмч
Яаралтай бол 7712 0103 руу залгана уу.