Хот дунд
Мөнгөн гүүр.
Мөнгөн Гүүр эмнэлэг нь 2014 оноос хойш эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлэг юм. Бид үйлчлүүлэгч бүрт мэргэжлийн, найдвартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга барилыг эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Манай эмнэлэг нь гэмтэл согог, мэс засал, дотор, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, дүрс оношилгоо, лаборатори, сэргээн засах болон урьдчилан сэргийлэх үзлэгийн чиглэлээр иргэдэд цогц үйлчилгээ үзүүлдэг. Эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн баг нь үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад тохирсон оношилгоо, эмчилгээ, зөвлөгөөг чанартай хүргэхэд анхаардаг.
"Эрүүл монгол иргэн, Эх орны баялаг" уриан дор хүн бүрийн эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжих зорилготой. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг зөвхөн өвчнийг эмчлэх бус, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, сэргээн засах, амьдралын чанарыг сайжруулах цогц үйл явц гэж үздэг.