Дүрс оношилгоо

ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСАГ

“Мөнгөн Гүүр”эмнэлгийн дүрс оношилгооны баг хамт олон мэргэжлийн өндөр ур чадвартай өргөн бүрэлдэхүүнтэй, чадварлаг мэргэшсэн тасаг ажиллаж байна.
Дүрс оношилгооны тасгийн бүх аппаратууд тоон системийн технологид суурилдаг тул шинжилгээний дүрст мэдээлэл болон дүгнэлтийг эмнэлгийн дотоод цахим сүлжээгээр дамжуулан эмчид хүргэдэг. Мөн таны шинжилгээний мэдээлэл тань тухайн шинжилгээнд орсон хугацаа дугаараараа эмнэлгийн серверт тодорхой хугацаагаар хадгалагдах тул та зургийг CD болон хальсан дээр буулгуулж хариугаа хэвлүүлж авах боломжтой.

Манай эмнэлгийн рентген аппарат нь Солонгосын Samsung Medison компанид 2014 онд үйлдвэрлэсэн XGEO GC 80V загварын тоон системийн технологид суурилсан дижитал рентген аппарат юм. Үйлчлүүлэгчийн зургийн мэдээллийг шууд PACS (Picture Archiving and Communication System)-д дамжуулж зурган дээр  боловсруулалтыг хийж илүү хурдан, илүү сайн чанарын дүрс ялгарал сайтай зураг гаргадаг өндөр хүчин чадал бүхий төхөөрөмж юм.

Хийгдэж буй шинжилгээ:

  • Ясны хугарал, мултрал түүний байрлал, хэлбэр
  • Хүзүү, сээр болон бүсэлхий нурууны эгц, хажуу ташуу, динамик зураг, бөхийсөн гэдийсэн байрлалын зураг
  • Цээжний эгц, хажуу болон ташуу байрлалын зураг
  • Хамар яс болон дайвар хөндийнүүд
  • Том болон жижиг үенүүдийн олон байрлалын зураг. Үүнд: өвдөг (2 болон 4 байрлалын зураг), аарцаг түнх, шагайн үе, мөрний үе, тохой үе, бугуй сарвууны жижиг үенүүд
  • Фистулографи, урографи шинжилгээнүүд

Судсанд тодосгогч бодис шахаж, судасны хэмжээ байрлал, голч, ханын байдал, судасны төрөлхийн болон олдмол эмгэг өөрчлөлтүүдийг үнэлж оношилдог дүрс оношилгооны шинжилгээний арга юм. Ангиографийн аппарат нь рентген туяаны тусламжтайгаар хүний бие махбодийн ямар ч эд эрхтэн системийн өвчин, эрүүл эмгэг бүтцийг цусны судсаар дамжуулан тусгай сэтгүүр хэрэглэн оношлогоо, эмчилгээг явуулдаг орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологуудын нэг юм.

Дотор эрхтэний ангиографи

  • Зүрх
  • Цээжний гол судас
  • Уушгины артери
  • Хэвлийн гол судас
  • Дээд доод хөндийн вен
  • Хэвлий, бага аарцгийн эрхтэнүүдийн
    ангиографийн оношилгоо эмчилгээ

Захын судасны ангиографи

  • Дээд мөчдийн ангиографи
  • Доод мөчдийн ангиографи
  • Толгой, хүзүүний ангиографи
  • Интервеншналь радиологи оношилгоо, эмчилгээний ажилбар

PHILIPS брэндийн Brilliance 64 зүслэгийн спираль Компьютерт томографи оношилгооны аппарат нь эдийн 0,75 мм нарийвчлалтай гурван тэнхлэгийн дагуу зүслэг буюу 3D дүрслэлээр хүний биеийн толгойноос хөлийн ул хүртэл 25 секундын дотор шинжилгээг хийх чадвартай.

Давуу талууд:

  • Шинжилгээний үргэлжлэх хугацаа богино учир цацрагийн ачаалал маш багатай. Ийм учраас өндөр настан, хүнд өвчтөн, хүүхдийг оношлоход онцгой ач холбогдолтой.
  • Бүх төрлийн эдийг 0.75 мм нарийвчлалтай зүсч тухайн эд эрхтэний ямарч жижиг голомт, эмгэгийг түргэн шуурхай оношлох боломжтой юм.
  • 3 хэмжээт дүрслэлээр зүрхний титэм судасны нарийсал эмгэгийг мөн үе мөчдийн ясны дүрслэлийг илүү нарийн тодруулах боломжтой.

Хийгдэж буй компьютерт томографийн шинжилгээ:

  • Хэвлийн хөндийн гэмтэл, гэмтлийн бус гаралтай эмгэгүүд (тодосгогчтой, тодосгогчгүй)
  • Цээжний хөндий болон голтын эрхтэний гэмтэл, гэмтэлийн бус гаралтай эмгэгүүд (тодосгогчтой, тодосгогчгүй)
  • Хавдрын илрүүлэлт, байрлал хэмжээ, үсэрхийлэл, зэргэлдээх эрхтэнд нэвчсэн байдал, хавдрын хяналт
  • Багана нурууны гэмтэл болон гэмтлийн бус гаралтай эмгэгүүд (хүзүү, сээр бүсэлхий)
  • Толгойн (тодосгогчтой, тодосгогчгүй)
  • Тархины цус харвалт, цус хуралт, гэмтэл, эмгэг голомт илрүүлэх
  • Хамар дайвар хөндий
  • Ухархай
  • Дунд чихний нарийвчилсан зураг
  • Яс үе мөчдийн гэмтэл гэмтлийн бус гаралтай эмгэгүүд, зэргэлдээх булчин, зөөлөн эд, судасны эмгэг өөрчлөлт
  • Аарцагийн хөндийн гэмтэл, гэмтлийн бус гаралтай эмгэгүүд
  • Мэс заслын үр дүнг хянах

Давуу талууд:

  • MRI нь рентген туяа ашигладаггүй учир шинжлүүлэгчдэд аюулгүй, зовиургүй
  • Тархи нугас, зөөлөн эд, үе холбоос булчингийн өөрчлөлт судасны эмгэгүүдийг оношилдог аппарат юм.
  • PHILIPS брэндийн Achevia 1.5 Tesla хүчин чадлын 8-32 сувагтай MRI аппаратыг ашиглаж байна.
  • Рентген шинжилгээнд илрэхгүй холбоос, шөрмөс, булчингийн урагдал зарим хугаралууд болон спорттой холбоотой гэмтлүүд, байнгын ачаалал, доргилт хүчтэй цохилтын улмаас үүссэн зөөлөн эдийн эмгэг өөрчлөлт зэргийг оношилоход илүү ач холбогдолтой.
  • Динамик ажиглалт хийх боломжтой.

Хийгдэж буй MRI шинжилгээ:

  • Бүтэн нурууны (хүзүү, сээр, бүсэлхий) шинжилгээг нэг дор хийх
  • Бүх төрлийн нурууны шинжилгээнүүд- Гэмтэл, гэмтлийн бус гаралтай эмгэгүүд
  • Дээд доод мөчдийн шинжилгээ- мөрний үе, тохойн үе, аарцаг, түнхний үе, өвдөгний үе, шагайн үе (Үе үений жийргэвч, холбоос тэдгээрийн гэмтэл болон эмгэг өөрчлөлт нурууны нугалам хоорондын үе болон мөчдийн зөөлөн эдийн өөрчлөлтийг шинжлэх)
  • Тархины эдийн шинжилгээ (тархины судас, тархины мэдрэлүүд, тархины эд)
  • Бага аарцгийн хөндийн тодосгогчтой (давсаг, умайн хүзүү, өндгөвч, түрүү булчирхай)
  • Цөс, нойр булчирхайн замыг шинжлэх (MRCP)

Шинжилгээний үргэлжлэх хугацаа шинжилгээнд орох гэж буй тухайн эрхтэнээсээ хамаараад 15-45 минут үргэлжилдэг.

Эхо аппарат PHILIPS HD 11 XE маркын эхо аппарат нь:

  • 2-6 гц давтамжтай 3D 4D ургийн эхо шинжилгээ
  • 3-6 гц давтамжтай гүдгэр дамжуулагчаар хэвлийн цуллаг эрхтэн
  • 5-12 гц шугаман дамжуулагчаар булчин, үе, холбоос зөөлөн эд, бамбай, хөх, хүүхдийн түнхний үе
  • Үтрээний дамжуулагчаар эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний эхо шинжилгээ хийх боломжтой хамгийн сүүлийн үеийн шинэ төхөөрөмж юм.

Хийгдэж буй шинжилгээ:

  • Хэвлийн хөндийн цуллаг эрхтэнүүд түүний судасны эмгэгийг шинжлэх
  • Бамбайн
  • Хөхний
  • Хүүхдийн түнхний ЭХО
  • Дээд болон доод мөчдийн судасны өнгөт допплер
  • Зөөлөн эд, булчин шөрмөс болон үений ЭХО үүнд мөрний үе, өвдөгний үе жижиг үенүүд гэх мэт
  • Давсаг, түрүү булчирхай төмсөг дайвар эрхтнүүд
  • Эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрхтэнийг шинжлэх
  • Оношилгоо эмчилгээний зорилгоор ЭХО хяналтан дор хатгалт болон биопси хийх