Мэс заслын тасаг

Ерөнхий мэс заслын тасаг

Мэс заслын тасаг нь 2016 оны 5 сард мэс заслын 4 эмчтэйгээр ЕМЗТасгийг шинээр зохион байгуулж ажиллаж эхэлсэн. Тус тасаг нь ерөнхий мэс заслын  чиглэлээр 3-р шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлж байна.

Сонгино Хайрхан Дүүргийн хүн амд ерөнхий мэс заслын яаралтай болон төлөвлөгөөт мэс засал харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн даатгалаар мэс засал эмчилгээг хийж үйлчилж байна.

Мэс заслын эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулж, хэвтэн эмчлүүлэгчдэд тав тухтай тохилог орчинг бүрдүүлэх, эрүүл мэндийн сургалт сурталчилгааг тогтмол үр дүнтэй хийж сэтгэл ханамжийг бүрэн хангах зорилготой ажиллаж байна.

Мэс заслын тусламж үйлчилгээг орчин үеийн шинэлэг аргаар өвчтөнд зовиур багатай, шарх сорви бага үүсгэх, эдгэрэлтийг түргэсгэн байх давуу талуудаар дэлхийн жишигт хүрсэн мэс заслын өрөө болон багаж тоног төхөөрөмжөөр үйлчилж  байна.

Ерөнхий мэс засал

  • Мэс заслын өвчний оношилгоо
  • Хэвлийн хөндийн дурангийн мэс засал
  • Хэвлийн хөндийн яаралтай мэс засал
  • Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал
  • Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
  • Судасны мэс засал
  • Үений мэс засал
  • Арьс, яс, булчин, өөхөн давхаргад хийх мэс засал
  • Бөөр шээс ялгаруулах замын мэс засал

Эмэгтэйчүүдийн мэс засал

  • Эмэгтэйчүүдийн хорт хавдрын оношилгоо, эмчилгээ
  • Эмэгтэйчүүдийн хоргүй хавдрын оношилгоо эмчилгээ
  • Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал, оношилгоо
  • Умайн хөндийн дурангийн оношилгоо, эмчилгээ
  • Умайн хүзүүний эсийн шинжилгээ
  • Умайн хүзүүний эдийн шинжилгээ
  • Үтрээ-умайн хүзүүний дурангийн оношилгоо
  • Үтрээний наацын шинжилгээ
  • Эмэгтэйчүүдийн хавдраас урьдчилан сэргийлэлт, эрт үеийн оношилгоонууд

Судас оношилгоо, мэс засал

  • Дээд ба доод мөчдийн өнгөц болон гүний венийн судасны эмгэгийн хэт авиан оношилгоо
  • Дээд ба доод мөчдийн артерийн судасны эмгэгийн хэт авиан оношилгоо
  • Дөрвөн мөчдийн артерийн цусан хангамж үнэлэх шагай-бугалганы индекс (ABINDEX) оношилгоо
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Доод мөчдийн бичил венийн судасны өргөслийг лазераар шарах
  • Доод мөчдийн өнгөц венийн гогцоонуудад судас хатаах тариа хийх
  • Судасны бичил мэс засал
  • Дээд болон доод мөчдийн судаслаг хавдар боох мэс засал
  • Доод мөчдийн өргөссөн өнгөц венийн судсанд лазерын мэс засал
  • Доод мөчдийн өргөссөн өнгөц венийн судсанд
  • Стандарт мэс засал
  • Дээд болон доод мөчдийн артерийн нарийсал бөглөрөлд судас залгах мэс засал
  • Хүзүүний болон бүсэлхийн симпатик мэдрэлийг дурангаар түлэх мэс засал