Сувилахуйн алба

“Мөнгөн Гүүр” эмнэлгийн сувилахуйн алба нь орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааны бодлогын хүрээнд үйлчлүүлэгч төвтэй, чанартай сувилахуйн тусламж үйлчилгээг багаар үзүүлэх зорилготой ажиллаж байна.
Cувилахуйн баг нь нийт 57 сувилагч тусгай мэргэжилтний бүрэлдэхүүнтэй. Үүнээс

  • 1  магистр сувилагч – (1,7%)
  • 20 бакалаврын боловсролтой – (35.09%)
  • 14 нарийн мэргэжил эзэмшсэн – (24,6%)
  • 2 тэргүүлэх зэрэгтэй – (3,51%)
  • 5 ахлах зэрэгтэй сувилагч, тусгай мэргэжилтэн – (8,77%)

“Мөнгөн гүүр” эмнэлэгт дараах чиглэлээр Сувилахуйн болон Тусгай мэргэжилтний тусламж үйлчилгээг үзүүлдэг.

  • Ерөнхий мэс заслын өмнөх ба дараах сувилахуйн тусламж, зөвлөгөө
  • Эмэгтэйчүүдийн мэс заслын өмнөх ба дараах сувилахуйн тусламж, зөвлөгөө
  • Гэмтлийн мэс заслын өмнөх ба дараах сувилахуйн тусламж, зөвлөгөө
  • Дотор мэдрэлийн өвчний сувилахуйн тусламж, зөвлөгөө
  • Мэдээгүйжүүлэг болон эрчимт эмчилгээний үеийн сувилахуйн тусламж, зөвлөгөө
  • Сэргээн зэсэх уламжлалт эмчилгээний үеийн сувилахуйн тусламж, зөвлөгөө, /бариа засал, хөдөлгөөн засал/
  • Дүрс оношилгоо
  • Нэгдсэн лаборатори

“Мөнгөн Гүүр” эмнэлгийн Сувилахуйн алба нь үйл ажиллагаа, сувилахуйн тусламж үйлчилгээндээ сүүлийн үеийн шинэ техник технологи, тоног төхөөрөмж ашиглан нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.