Клиник лаборатори

Тусламж үйлчилгээний чиглэл, тоног төхөөрөмжийн онцлог давуу тал:
Япон улсын “Сисмекс”, Франц улсын “Биомериа” брэндийн цагт 40-100 хүний шинжилгээг хийх хүчин чадал бүхий сүүлийн үеийн бүрэн автомат анализатор ашиглан бүх төрлийн шинжилгээг чанарын өндөр түвшинд хийж байна. Давуу тал нь (24 цаг)-р яаралтай бүх төрлийн шинжилгээг авч 10-60 минутын
дараа хариу гардаг. Дотоод хяналтын шинжилгээг өдөр тутамд, гадаад хяналтын үнэлгээнд тогтмол амжилттай оролцдог тул таны шинжилгээний хариу нь чанартай мөн бүрэн цахимжсан тул сервер дээр 70 жил хүртэлх хугацаагаар хадгалагдана.