Элэгний  хатуурал,  өөхжилтийн  хувийг  тодорхойлох

Category:

Fibroscan Touch 502 маркийн аппарат  нь  2014  онд  Франц улсад үйлдвэрлэгдсэн. Элэгний хатуурал,   өөхжилтийг   нэгэн зэрэг тодорхойлдог аппарат юм. Оношилгооны дүнд элэгний хатуурал, өөхжилтийг хамгийн эхний үе шатанд нь илрүүлэх боломжтой. Энэхүү оношилгооны аппарат нь үйлчлүүлэгчдэд ямар нэг өвдөлт, зовиур, гаж нөлөө байхгүй тул урьдчилан сэргийлэх, хяналтын зорилгоор мөн давтан хийх боломжтой. Бусад элэгний хатуурлыг тодорхойлох аргуудаас өвөрмөц болон мэдрэг чадвар өндөр төхөөрөмж юм.

Заалт:

  • Элэгний В, С, Д вирүстэй
  • Цусны шинжилгээнд элэгний үйл ажиллагаа болон хэвлийн эхо-д элэг болон дэлүүнд өөрчлөлттэй үед гарсан тохиолдолд онош тодруулахаар
  • Биеийн жингийн илүүдэлтэй
  • Хатуурал болон соривжилтийн үе шатыг тогтоох шаардлагатай үед
  • Эрүүл хүмүүс элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор

Эсрэг заалт:

  • Пэйсмэйкер суулгуулсан
  • Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан
  • Хэт тарган илүүдэл жинтэй
  • Жирэмсэн хүмүүст

Тус аппаратны давуу талууд:

  • Оношилгооны дүнд элэгний хатуурал, өөхжилтийг хамгийн эхний үе шатанд нь илрүүлэх боломжтой.
  • Энэхүү оношлогооны аппарат нь үйлчлүүлэгчдэд ямар нэг өвдөлт, зовиур, гаж нөлөө байхгүй.
  • Урьдчилан сэргийлэх, хяналтын зорилгоор ашиглахад илүү тохиромжтой.
  • Шинжилгээний үргэлжлэх хугацаа дунджаар 10- 15 минут
  • Шинжилгээний өвөрмөц бэлтгэлийг өвчтөнөөс  шаарддаггүй.
  • Шинжилгээний хариу нь тоон утгаар гардаг учир бусад лабораторын шинжилгээний хариутай харьцуулан дүгнэлт хийгддэг.
  • Шинжилгээний өвөрмөц болон мэдрэг чадвар нь бусад төхөөрөмжүүдээс илүү өндөр.