“Мөнгөн гүүр” эмнэлэг

Үндэсний хөрөнгө оруулалттай “Мөнгөн Гүүр” эмнэлэг нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр үзүүлдэг бөгөөд Гэмтэл согогийн мэс засал, Ерөнхий мэс засал, Эмэгтэйчүүдийн мэс засал, Дотор, Зүрх судас, Мэдрэл, Сэргээн засах–Уламжлалт эмчилгээ зэрэг хэвтүүлэн эмчлэх тасаг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон мэс заслын 4 өрөөтэй Хагалгаа ариутгалын нэгдсэн тасаг, эрчимт эмчилгээний 4 ор, сэрээх 3 ор бүхий Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг, Японы хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох “SYSMEX”–ийн хэрэглэгчийн үйлчилгээний төвтэй (SNCS) онлайн чанарын хяналт, онлайн тусламж үзүүлэх холбоо бүхий Клиник лаборатори, Дижитал рентген, Хэт авиа (ЭХО) болон Компьютерт томографи, Соронзон резонанст томографи, Ангиографи бүхий 24 цагийн үйлчилгээтэй Дүрс оношилгооны төв, 14 үзлэгийн кабинет бүхий поликлиник, Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Эмчилгээний хоолны тасаг, Угтах үйлчилгээний хэсэг болон бусад дэмжих үйлчилгээний хэсгүүд зэрэг бүтэцтэйгээр ард иргэддээ үйлчилдэг магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг юм. Мэргэжлийн өндөр ур чадвартай эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг анагаах ухааны орчин үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан хэрэгжүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын чанарын түвшинд үзүүлэх алсын хараатайгаар ажиллаж байна.

Бидний алсын хараа

Мэргэжлийн өндөр ур чадвартай эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг анагаах ухааны орчин үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан хэрэгжүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын чанарын түвшинд үзүүлэх алсын хараатайгаар ажиллаж байна.

Эрхэм зорилго

Үйлчлүүлэгчийн хүндлэлийг хүлээсэн, мэргэшсэн чадварлаг эмч ажилтнуудтай Монгол Улсын Шилдэг эмнэлэг болно.

Алсын хараа

Хүн амд үзүүлэх Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Олон улсын чанарын түвшинд хүргэнэ.

Үнэ цэнэ

• Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж
• Мэргэшсэн баг, Мэргэжлийн өндөр ур чадвар, Чин сэтгэл
• Ёс зүй, Чанар, Стандарт