Цөсний хүүдийн архаг үрэвсэл

Архаг цөсний хүүдийн үрэвсэл – цөс ялгаруулах замын хөдөлгөөнний алдагдал хавсардаг, голдуу халдварын шалтгааны улмаас үүгэгддэг цөсний хүүдийн архаг үрэвсэлийг хэлнэ. Архаг цөсний хүүдийн үрэвсэл нь цөсний замын эмгэг дотор нилээд өндөр байр суурь эзэлдэг бөгөөд цөс чулуужих өвчний урьтал өвчин болдог.

Нөлөөлөх хүчин зүйл:
Таргалалт
Хөдөлгөөний дутагдал
Жирэмслэлт
Сөрөг сэтгэл хөдлөл
Тогтмол хооллохгүй байх
Гэдэсний дисбактериоз
Бусад үрэвсэлт өвчний үед

Баримтлах дэглэм, хоол эмчилгээ:
Хориглох:

Архи, дарс, шар айраг
Хуурсан, шарсан, өөх тос ихтэй хоол
Халуун ногоо
Даршилсан бүтээгдэхүүн
Хиам
Майонез
Хорхог, боодог, шорлог
Намар цагийн хүйтэн айраг
Тосонд шарсан боов, боорцог
Хуушуур, бууз, банш
Ажлын ачаалалаа зохицуулж, стрессээс зайлсхийх
Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх.

Зөвшөөрөх:

Мах: өөх, хальс шөрмөсгүй үхрийн мах
Сүү: шинэ сүү, ээдэм
Будаа: цагаан ба гурвалжин будаа
Гурил: хөх тарианы гурилан бүтээгдэхүүн
Тос: цэвэр ургамалын тос 20-30 гр
Ногоо: төмс, лууван, манжин, цэцэгт байцаа, шийгуа, вандуй,
Шөл: будаа, ногоо, махны шингэн шөл, сүүн зутан
Ундаа: жимсний цэвэр шүүс, нохойн хошууны ханд, шингэн хар цай.

Цөс угаах тухай:

Биеийн жингээс хамаарч 1.2-2 литр хүртэлх шар сүүг өглөө өлөн дээр халуун бүлээнээр ууна. Эхлээд 2-3 аяга уугаад, үлдсэнийг халуун саванд хийж тавиад, хөргөлгүйгээр 20 минутын дотор ууж дуусгана. Ууж дуусаад баруун сүврэгдэс доор халуун жин тавьж ,2.5-3 цаг хэвтэнэ. Грылкатай ус хөрсөн тохиолдолд халуун усаар солино. Баас шингэрч сүүлд хар ногоон өнгөтэй болвол цөс бүрэн угаагдлаа гэж үзнэ.

Цөсний чулуутай үед цөс угаахгүйг анхаарна уу!!!

Цөсний зогсонгишилтой үед:

Эхний сард 10 хоногт 1 удаа
Дараагийн сард 14 хоногт 1 удаа
Дараагийн удаад 2 сард 1 удаа
Эрүүл хүн 2 сард 1 удаа угааж занших ёстой.