Мухар олгойн үрэвсэл

Энэ євчин нь элбэг тохиолддог бєгєєд яаралтай мэс засал шаардагддаг. Мухар олгойн үрэвсэл нь нас харгалзахгvй ямар ч хvнд тохиолдож болно.

Шинж тэмдэг

Хэвлийгээр өвдөх мухар ойлгон үрэвслийн гол шинж юм. Ихэвчлэн хэвлийн дээд хэсэгт євдєж эхлээд цаашилан баруун доош шилждэг. Тэрчлэн баруун хавирганы нуман доогуур євдєх, нуруу эсвэл хошного руу дамжин євддєх тохиолдол цєєнгvй байдаг.

Хэвлийд гар хvрэхэд маш хөндvvртэй
Хэвлийн булчин чангарсан
Өвчтєн хөлөө атиран хэвлий рvvгээ татсан байх
Дотор муухайрах, огиулах
Өтгєний ялгаралт өөрчлөгдөх (хатах юмуу эсрэгээр гvйлгэх)
Халуурах магадлалтай
Настай хvмvvс болон хvvхдvvд онцгой анхаарал шаарддаг. Хvvхдvvд ихэвчлэн хаана яаж євдєж байгаагаа тодорхой хэлж чаддаггvй. Хєдєлгєєн нь багасах, уйлах, юм идэхгvй байх зэрэг нь євчин vvссэнийг мэдэгдэнэ. Харин настай хvмvvст євдєлт сул илэрч болзошгvй байдаг тул євчин оройтож оношлогдох тохиолдол байдаг.

Анхны тусламж

Дээрх шинж тэмдгvvд илэрвэл “Тvргэн тусламж” яаралтай дуудах!
Эмчийн vзлэгээс ємнє ямар нэгэн эм хэрэглэхгvй байх. Энэ нь євчнийг оношилоход хvндрэл учруулна. Мєн юм идэж уухгvй байх
Халуун жин тавьж огт болохгvй. Халуун нь євчнийг даамжруулж, ургацагийг хагарахад хvргэх аюултай. Харин гялгар ууттай мєс хэвлий дээр тавьж болно.
Євдєлт намдсан тохиолдолд ч гэсэн заавал эмч дуудах шаардлагатай. Євдєлт намдах нь євчин хамгийн хvнд шатандаа орох vед тохиолдох нь цєєнгvй байдаг.

No comments yet.

Leave a comment

Your email address will not be published.