Гөлтөгөн боолт хийлгэсний дараах анхаарах зөвлөмж

  1. Гэмтлийн эхэн үед мөч хавдах шинж тэмдэг гарч болох тул дээд мөч гэмтсэн бол гараа сойх, доод мөч гэмтсэн бол хөлийг 20-30 см орчим өндөрт байрлуулна.
  2. Гөлтгөнөн боолт тавиулсны дараа та гар болон хөлийнхөө хуруунуудыг сайтар ажиглах хэрэгтэй. Хуруунууд хавдах, хөхрөх, чинэрч бадайрах, цайх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.
  3. Эмчийн заавар дагасны дараа таны гар эсвэл хөлд үүссэн хаван бууж гөлтгөнөн боолт сулардаг.
  4. Хаван гүйцэд буусны дараа битүү гипсэн бэхэлгээ тавигддаг.
  5. Гөлтгөнөн боолтыг хугацаанаас нь өмнө дур мэдэн богиносгох авахыг хориглоно.
  6. Та гипсэн боолт хийлгэсний маргааш харъяа дүүргийнхээ эмчийн хяналтанд очиж үзүүлнэ үү.
  7. Та эмчийн зааврыг сайтар мөрдөж, байнгын хяналтанд эмчлүүлбэл гэмтлийн дараах гарах хүндрэлээс сэргийлж чадна.

No comments yet.

Leave a comment

Your email address will not be published.